Лекцийн фонд

Батлав: Тэнхмийн эрхлэгч ...........................................Магистр  /Д, Цэцэгдулам/
Лекц № 1  Гаалийн менежментийн онолын удиртгал
1.    Менежментийн онолын удиртгал
2.    Удирдлагын зорилго объект болон субъект

Дэд сэдэв 1. Менежментийн онолын удиртгал
Гаалийн алба нь өөрийн зохион байгуулалтын бүтцийн хувьд гаалийн бүх шатны байгууллагын тогтолцоо тул удирдлагын ерөнхий онол үзэл баримтлалд үндэслэж түүнийг удирдан зохион байгуулна. Удирдлага нь менежментийг бодвол илүү өргөн агуулгатай системийн ерөнхий онолын хүрээнд яригдах ойлгогдох боловч цаашид тэдгээрийг нэг утгаар ойлгоно. Менежментийн болон удирдлагын нийтлэг бүтэц бүрэлдэхүүнийг ч гэсэн “соёл”-ын үүднээс авч үзэх нь чухал. Харилцан адилгүй соёлын орчин хөгжлийн түвшинд ажиллаж буй гаалийн байгууллагад менежментийн үүрэг гэхэд төлөвлөлт зохион байгуулалт, зохицуулалт гэсэн гурвалаас бүрэлдсэн соёлын нэг шинж зохих онцлогтой хэрэгжинэ. Үүрэг тус бүр нь дотроо төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалттай. Ямар ч арга зарчимд энэхүү гурвалсан бүтцийг харж болно. Практик дээр төлөвлөгөө зохион байгуулалт зохицуулалтын ямар арга хэлбэрийг ашиглах, байгууллагын орчинг яаж төлөвлөх, зохион байгуулах зохицуулах замаар хамт олныг өндөр чанар үр бүтээмжтэй ажиллахад түлхэж урамшуулах болон бусад олон асуудлыг шийдвэрлэхийн тулд менежментийн онол арга зүйн орчин үеийн ололт бүтээлийг өргөн ашиглах нь чухал. Орчин үед зөвхөн гадаад худалдаа татварын эрэлт өсөж хөгжсөний улмаас гаалийн үүрэг өөрчлөгдсөн гэж үзэх нь учир дутагдалтай бөгөөд аж үйлдвэрийн хөгжилтэй уялдаад гадаад худалдаа улс орон бүс нутаг хоорондын эдийн засгийн харилцаанд глобаль бүтэц санхүүгийн олигархи, улам чухал байр суурьтай болж байна. Иймд удирдлагын тогтолцооны үндсийг тавьж хөгжүүлэх зорилгоор нэгдмэл олон улсын норматив бүрдүүлэх шаардлага гарч ирсэн ба энэ нь XIX-р зууны сүүлч үе байсан. Харин XX-р зуун бол менежментийн ерөнхий онол бүрэлдэж хэд хэдэн чиглэл хандлага гарч ирсэн түүхэн үе юм. Менежментийн онолын түүхэн хөгжлийн үечлэлийн талаар судлаачдын дунд дараах нэгдмэл байр суурь тогтсон. 

Менежментийн онолын түүхэн хөгжил
Д/д
Менежментийн хандлага
Он
1
ШУ-ны менежмент
1885 – 1920 гарч байсан.
2
Захиргааны сонгодог онол
1920-1940 он
3
Хүмүүсийн харилцааны хандлага
1930 – 1950 он
4
Зан үйлийн хандлага
1950 сүүл үе – 1970 он
5
Тоон хандлага
1950- 1970 хүртэл
6
Процессын хандлага
1940 сүүл үе – 1970 он
7
Системийн хандлага
1950- 1970 он
8
Ситуацийн хандлага
1960-1970 он
9
Чанараар удирдуулах хандлага
1960 оны сүүлч – 2003 он

Эхний 8 хандлагын хувьд нэгдсэн ойлголт тогтсон, харин чанараар удирдуулах хандлага нь өнгөрсөн зууны 50-иад оны сүүлийн хагаст бие даасан чиглэл болон гарч  ирээд 60-д оны дунд үеэс эрчимтэй хөгжсөн. Менежментийн онолын түүхэн хөгжлийн үндэс нь хөдөлмөрийн хуваарийн хувьсгал өөрчлөлт гэж дүгнэж болно. Энэ нь зөвхөн онолын шинжтэй дүгнэлт биш бөгөөд байгууллагын хөгжлийн үе шат, орчин үеийн хэв загварыг ойлгоход ач холбогдолтой юм. 1970-д оны үед байгууллагын нээлттэй систем гэж үзэж тэр нь дотоод гадаад орчны өвөрмөц харилцан хамаарлаас тогтдог. Байгууллага нь гадаад орчноос мэдээлэл капитал хүний нөөц материал авч орцоо бүрдүүлэн өөрчлөн хувиргах /боловсруулалт хийх/ үйл ажиллагаа явуулсны үр дүн бүтээгдэхүүн үйлчилгээ бий болж тэр нь гарц болдог. Өөрөөр хэлбэл нээлттэй систем нь орц боловсруулалт гарц гэж хуваарилагдсан хөдөлмөрийн олон талт хэлбэрийн нэгдлийг харуулж байна. Иймээс байгууллага гадаад орчинд зохицон ажиллахдаа хөдөлмөрийн хуваарь хэрхэн яаж өөрчлөгдөж буйг орц гарцын бүтэц, бүтээгдэхүүний өөрчлөлт хэрэглэгч захиалагчийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажил хэрэг удирдах ёстой.

Дэд сэдэв 2. Удирдлагын зорилго объект, субъект





 Байгууллагын оршин тогтнох үндэс бол түүний бүтээгдэхүүн хэрэгслүүдийг нэгдмэл зорилгоор нэгтгэх явдал байдаг. Нэгдмэл зорилго нь системийг үүсгэх хүчин зүйл юм. Иймээс байгууллагын ажиллагсад нэгдмэл зорилгыг хангахын тулд юу хийхийг нарийн тодорхойлсон төлөвлөгөөтэй байна. Гаалийн байгууллагын аль ч түвшинд эрхэм үүрэг, зорилго буюу гол чиг баримжааг тогтоох боломжтой. Энэ утгаараа байгууллагын зорилгоос хальж нийт улс орон дэлхий дахины түвшинд гааль ямар байр суурь эзэлж ямар зорилго зориулалттай ажил хэрэг эрхэлдэг вэ гэдгийг харуулдаг бол гаалийн байгууллагын оршин тогтнох өсөж хөгжих философи нь болж өгнө. Энэхүү философи нь байгууллагын нийт хүч анхаарал ямар гол цэгт төвлөрөх, ямар үнэ цэнийг чухалд тавих ёстой вэ гэсэн асуудал юм. Гаалийн хэрэг үйл ажиллагааны үнэ цэнэ эрхэм үүрэг зорилгыг гаалийн бодлого төрийн бодлогод хураангуйлан тусгана. Гаалийн бодлогод тус секторын эрхэм үүрэг зорилго эрмэлзэх зүйл тусгагдаж тэр нь гаалийн удирдлагын зорилго зорилт үүргийг тодорхойлдог. Гаалийн ажил хэргийн философи түүний удирдлагын зорилго зорилт үүрэгт маш олон талтай задарч практик үйл ажиллагааны баримжаа удирдлагын зохион байгуулалт болон хувирна. Зорилгын төрлийг дараах байдлаар бүлэглэж болно.
1.    Танин мэдэхүйн талаас нь :
-       Эдийн засаг
-       Мэдээлэл
-       Сэтгэхүйн
-       Эрх зүйн
-       Зохион байгуулалтын
2.    Гаалийн тогтолцооны амьдрах циклийн үе шатнаас хамаарч :
-       Гаалийн тогтолцоог бүрдүүлэх
-       Ажиллаж буй тогтолцооны үйл ажиллагаа
-       Гаалийн тогтолцоо түүний дэд бүтэц, бусад элемент хэсгийн хөгжил
-       Гаалийн тогтолцооны үйл ажиллагааг хязгаарлах татан буулгах зорилго
3.    Хэрэгжих цаг хугацааны хүрээгээр нь
-       Стратегийн
-       Тактикийн
-       Шуурхай хэрэгжих
Стратегийн зорилгууд нь : гаалийн тогтолцооны төлөв байдал өөрчлөгдөж шинэчлэгдэх үйл явцын агуулгаас урган гарч түүний учир шалтгааныг харгалзан, хэрхэн яаж ямар үр дүнд хүрэх арга зүй чигийг заана.
Тактикийн зорилго нь : Стратегийн зорилготой холбоотой төдийгүй түүнээс урган гарах бөгөөд харьцангуй богино хугацаанд хэрэгжинэ. Стратегийн зорилго хэрэгжих явцад хэд хэдэн тактикийн зорилтуудыг томъёолж дэс дараатай хэрэгжүүлнэ.
Шуурхай буюу цаг үеийн зорилго: нь богино хугацаанд хэрэгжинэ. Агуулгын хувьд тодорхой байдаг учир ихэнх тохиолдолд гаалийн байгууллага юуг ямар арга хэлбэрээр хийж гүйцэтгэхийг аргачилсан байдлаар тодорхойлно. Энэ утгаараа гаалийн өдөр тутмын үйл ажиллагаа шуурхай эрх зүй мэдээллийн зохицуулалт хийх үндэс болно. Мөн гаалийн үйл ажиллагаа, хяналт шалгалтыг үнэлж дүгнэн шинжилгээ хийж тодорхой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн эх сурвалж болдог. Зорилгын бүтцийг өөрөөр илэрхийлж болох ба
-       Зорилтууд гэдэг нь : төлөвлөсөн хугацаанд хүрэх зорилго
-       Зорилго : төлөвлөсөн хугацаанд хүрэх боломжгүй боловч түүнд ойртох алхам
-       Эрхэмлэх зүйл буюу чиг баримжаа: Зорьж буй зүйлээ биелүүлэх боломжгүй ч төлөвлөсөн хугацаанд төдийгүй цаашдаа ч дөхөж очихыг эрмэлзэх зорилго гэж тодорхойлж болно.
Эндээс үзэхэд зорилтыг тодорхойлох асуудал нь системчилсэн судалгааны объект болж өгнө. Зорилгын системчилсэн судалгааны арга зүй хандлагаас үзэхэд удирдлагын субъектын судалгаанд боловсруулалт хэсэгчлэл хийх шаардлагатай юм.




Батлав: Тэнхмийн эрхлэгч..........................................Ìàãèñòð /Ä. Öýöýãäóëàì/
Лекц № 2 Гаалийн байгуулллагын тогтолцоо, түүний үүрэг
1.    Гаалийн байгууллагын үндсэн үүрэг тогтолцоо
2.    Гаалийн албадын үндсэн  чиг үүргийн матриц

Дэд сэдэв 1. Гаалийн байгууллагын үндсэн үүрэг тогтолцоо
Гаалийн удирдлага ба гаалийн менежмент нь нарийн уялдаа холбоотой. Харилцан сүлжилдсэн тал бүхий удирдлагын нэгдмэл тогтолцоо юм. Гаалийн менежмент нь 21-р зууны босгон дээр гаалийн чанарын менежментийн загвараар хөгжих талаар судлаачид мэргэжилтнүүд ойролцоо үзэл онол дүгнэлтийг гаргасан. Гаалийн байгуулллагын үндсэн зорилго нь :
Монгол улсын хилээр бараа тээврийн хэрэгсэл мэдээллийн урсгалыг хамгийн зөв зохистой, хурдан шуурхай нэвтрүүлэх, улс гүрэн болон дэлхийн хамтын нийгэмлэгийн эдийн засаг, нийгэм, экологи, техник технологийн хувьд аюул учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд оршино. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд гаалийн байгууллага дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

1.гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;


2.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;


3.гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;


4.гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;


5.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;


6.гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;


7.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;


8. гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;


9. энэ хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах.
Гаалийн тогтолцооны талаар өндөр хагжилтэй орнуудад төлөвшиж тогтсон үр дүнтэй загварын жишиг болгож түүний дагуу шинэтгэл хийхийг шинэчлэл модернизация гэдэг ойлголтоор авч үзэх нь өнөөгийн даяаршлын нөхцөл байдалд илүү тохирно. Монгол улсын гаалийн байгууллага нь 1999 онд шинэчлэлийн үзэл баримтлалыг боловсруулах талаар анхны алхам хийсэн боловч гаалийн байгууллагын тогтолцооны хөгжлийн арга зүй, асуудлыг урьдчилан шийдэж чадаагүйгээс бүрэн хийгдэж дуусаагүй. Гаалийн байгууллагын тогтолцоо гэдэг нь МУ-ын хилээр бараа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, төрийн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа байгууллага бөгөөд гаалийн менежмент гэдэг ойлголтын дор гаалийн зохицуулалтын талаар явуулах төрийн бодлого түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа гаалийн байгууллагын менежментийг бүхэлд нь хамааруулан авч үзэж байна.
Гаалийн тогтолцооны үүрэг

Хууль эрх зүйн    Эдийн засгийн     Гаалийн хяналтын   Зохион байгуулалтын   Мэдээлэл үнэлгээний

Монгол улсын гаалийн байгууллага
 
                                                                                                 
Зохион Байгуулалтын                                                                               Үйл ажиллагааны



Гаалийн үйл ажиллагаа
 
МУ-ын гаалийн тогтолцоо
 
Бүтэц                                                                              
МУГЕГ-                                                                                          -Удирдлагын ү. а
Г,Газар-                                                                                         -З.Б-лалтын ү
Г,Хороо-                                                                                        -Э. Засгийн ү
Г.Салбар-                                                                                      -Хууль хяналтын ү.а             
                                                                                                       -Мэдээллийн ү
                                                                                                       -Үйлчилгээний ү







Дэд сэдэв 2. Гаалийн албадын үндсэн чиг үүргүүдийн матриц

1.    Эдийн засгийн чиг үүрэг :
-       Өөрийн эрх мэдлийн хүрээнд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
-       Эдийн засаг нормативын суурь үндсийг боловсруулах
-       Гаалийн статистик мэдээ гаргах, үнэлгээ өгөх
-       Гаалийн татвар болон бусад хураамж ногдуулах, төлүүлэх
-       Валютын хяналтыг хэрэгжүүлэх

2.    Эрх зүйн чиг үүрэг
-       Хууль тогтоомж боловсруулах, биелэлтэнд хяналт тавих
-       Гаалтийн салбарт ААНБ-н эрх ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авах
-       Хууль тогтоомжийн зөрчлөөс сэргийлэх
-       Иргэдэд гаалийн асуудлаар зөвлөгөө өгөх

3.    Нийгэм сэтгэл зүйн чиг үүрэг :
-       Боловсон хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэх
-       Улс иргэдийн эрх ашгийг хамгаалах
-       Нийгмийн хэв журам, хүн амын ёс суртахууны эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авах
-       Амьтан ургамал байгаль орчныг хамгаалах
4.    Зохион байгуулалтын чиг үүрэг
-       Гаалийн бүс хилийг зохион байгуулах
        Гаалийн хилээр БТХ-н шилжих хөдөлгөөнийг хязгаарлах, хаах болон зөвшөөрөх журмыг хангах

1.1.Гаалийн эдийн засгийн үйл ажиллагаа
Гааль тарифын удирдлага
Эрх зүйн удирдлага

Нийгэм сэтгэл зүй

Зохион байгуулалтын удирдлага

Ийнхүү олон түвшингээр матрицыг зураглан гаргаснаар гаалийн тогтолцоог бүрэн дүүрэн илэрхийлэх боломж олгох болно. Энэ нь
1.    Үйл ажиллагааны бүх талыг нэгтгэх боломжийг олгоно.
2.    Гаалийн удирдлагын тогтолцоо, түүний бүрэлдэхүүнд орох хэсгүүд, тэдгээрийн үүргийг тодорхойлоход тусална.
3.    Гаалийн зохион байгуулалтын бүтцийн ийм зураглал нь ОУГБ-лагын хэмжээнд ашиглаж болохуйц нийтлэг шинжээрээ ач холбогдолтой.
Шийдвэр гаргахад нэг зэрэг явах удирдлагын зэрэгцүүлэлтийн загвараас гадна шат дараалан шийдвэр гаргах загвар байдаг ба үүнийг гаалийн байгууллага гаалийн салбар нэгжид хэрэглэнэ. Гаалийн үйл ажиллагаа бүрийг шатлан дэс дарааллын загварт оруулан шийдэх асуудал бүрийг нэгжийн ахлах ажилтнууд хариуцан эцсийн шийдвэрийг гаргана. Жишээ нь
1. Орц         БТХ-г мэдүүлэгийг дагалдах баримт бичгийг хүлээн авч бүртгэнэ.         Гадаад худалдааны үйл ажиллагаа гарал үүслийн нэр бусад код зөв эсэхийг шалгана         Гаалийн үнэд хяналт тавина.       Татвар хураамж төлсөн эсэх        Бараанд биечилсэн шалгалт хйиж гаалийн хилээр нэвтрүүлнэ.
1.1.Орц          БТХ-н мэдүүлгийг хүлээн авахад шаардлагатай нөхцлийг хангасан эсэх        Гаалийн мэдүүлэг бусад баримт бичгийг хүлээн авах        Журмын дагуу мэдүүлгийг бөглөсөн эсэх         Дүрэм журам зөрчсөн бол мэдүүлгийг буцаах        Гаалийн мэдүүлгийг бүртгэх         Гаалийн бүртгэл архив бүрдүүлэх
Задлан шинжилгээний арга зүйг ашиглан элемент хэсэг үе шат бүрийн ажил үүргийг зөв тогтоож гаалийн бүх шатны байгууллага ажилтнуудын үүргийг хариуцлагыг нарийвчлан тогтоож чадна.
Байгууллагын стратегийг сонгоход Бостоны зөвлөх багийн матрицыг ашиглана.
Үр ашигтай үйлдэл:
1.    Өнгөрсөн үеийн адил ирээдүйд ч амжилт гаргана.
2.    Өнгөрсөн үед амжилт гаргасан бол ирээдүйн амжилт баталгаагүй
Үр ашиггүй үйлдэл:
3.    Өнгөрсөн үеийг тохиолдлоор давсан бол ирээдүйн амжилт баталгаагүй
4.    Өнгөрсөн үеийн нэгэн адил ирээдүйд ч ялагдал хүлээнэ.
Энэхүү бостоны зөвлөх багийн матриц ашиглан байгууллагын төлөвлөгөөг боловсруулахдаа доорх асуултад хариулах ёстой.
Үүнд :
-       Одоо байгууллага хаана явж байна вэ ?
-       Ирээдүйд хаана очсон байх
-       Байгууллагын хэрэгтэй газар нь авч ирж тавихын тулд юу хийх ёстой вэ зэрэг юм.
Аливаа үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, зохицуулахдаа удирдагчид шат шатандаа шийдвэр гаргана. Төлөвлөлтийн явцад тодорхой хэмжээний бэлтгэл ажил зайлшгүй бөгөөд түүнийг үндэслэн төлөвлөгөөний хэлбэрээр гаргасан тушаал шийдвэрээ баталгаажуулж гүйцэтгэгчид өгнө.  Оновчтой шийдвэр төлөвлөлтийн үе шатыг харилцан адилгүй хувилбараар үзүүлж болно.
Төлөвлөлтийн процессыг зохион байгуулах – нөхцөл байдлын шинжилгээ оношлогоо- Үйл ажиллагааны зорилго зорилтуудыг тодорхойлох- Хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулах – Санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулах- Төлөвлөлтийн баримтыг бэлтгэх



Батлав : Тэнхмийн эрхлэгч .....................................Ìàãèñòð /Ä. Öýöýãäóëàì /
Лекц № 3 Гаалийн менежментийн шинжилгээ явуулах онол арга зүйн үндэслэл
1.    Гаалийн контроллингийн үүрэг
2.    Контроллингийн бүтэц бүрэлдэхүүн
3.    Гаалийн бодлого түүнийг хэрэгжүүлэхэд контроллингийн үүрэг


Дэд сэдэв 1. Гаалийн контроллингийн үүрэг 

Менежментийн онолын хувьсал хөгжлийг хөдөлмөрийн үүднээс шинжилж судлах нь гаалийн менежментийн онол аога зүйн олон асуудлыг гүнзгий болгох, иж бүрэн шинжилгээ явуулахад ач холбогдолтой. Гаалийн менежмент нь нэг хэвийн загвар тогтсон зүйл биш. Байнга хувьсан өөрчлөгдөж улам өргөн цар хүрээтэй өөрчлөгдөх нөхцөл байдалд тасралтгүй бий болгохыг байнга шаардаж байдаг. Монгол улс ДГБ-д, ДХБ-н гишүүнээр элсэж гадаад эдийн засгийн харилцаа огцом өргөжин бүтэц чанарт нь өөрчлөлт гарч ААНБ, Бизнесийн хүрээнийхэн ОУЭЗасгийн харилцаанд улам өргөн хүрээтэй оролцох болсон нь гаалийн тогтолцоо менежментийн судалгаа боловсруулж хандахыг шаардаж байна. Гаалийн менежментийг цогцолбор байдлаар судлаан шинжлэхийн чухал тал нь түүний үйл ажиллагааны контроллингийн чиг үүргийг боловсронгуй болгох асуудалтай шууд холбоотой. Контроллингийг орчин үеийн менежментээс үүсэлтэй бие даасан шинэ үзэл баримтлал гэж тодорхойлж хяналтын контроллингийн үзэл баримтлал арга зүйн технологийг хөгжүүлснээр МУГаалийн хүрээнд асуудлыг иж бүрнээр шийдвэрлэж чадах болсон. Гаалийн контроллингийн үйл ажиллагаа нь мэдээллийн шийдвэр гаргалтын шинжилгээний хяналтын удирдлагын автоматжуулалтын гэх мэт үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс гаалийн контроллингийн үүрэгт байгуулллагын удирдлагын автоматжуулалт чухал үүрэгтэй. Энэ нь гаалийн менежментийн хурдан шуурхай иж бүрнээр явуулах нөхцөл болж байна.
Конироллингийн үүрэг
Шинжилгээний                                                                     стратегийн шийдвэр гаргах
Удирдлагын
Хяналтын
Удирдлагын автоматжуулалт
Гаалийн байгууллагад контроллингийн чиг үүргийг иж бүрнээр шийдэх нь удирдлагын үйл ажиллагааг автоматжуулахад шийдвэрлэх үүрэгтэй төдийгүй дэвшилтэт технологи нэвтрүүлэх нөхцөл болно. Энэ нь гаалийн удирдлагын тогтолцоог мэдээллийн тогтолцоо- Удирдлагын технологи- Программ хангамж, техник хэрэгсэл түүний сонголт гэх мэт иж бүрэн үйл явц болохыг шаардаж байна.
Контроллингийн агуулгыг өргөн утгаар нь зохоин байгуулалт, техникийн системийг удирдах арга, технологи, техник хэрэгсэл хяналтын үйл ажиллагааг нэгтгэсэн орчин үеийн менежментийн чиглэл юм. Явцуу утгаар нь конироллинг нь шийдвэрийг автоматжуулсан аргаар бэлтгэх хяналт тавихи аргуудыг багтаасан байх ёстой.
Удирдах объект үйл явц байнга хувьсаж байхад удирдлагын үр дүнтэй шийдвэр гаргаж хяналт тавихын тулд шинжилгээ хийх нэгтгэн дүгнэх аргуудыг уян хатан хослуулан хэрэглэх зэргээр контроллингийн  үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангана. Задлан шинжлэх нэгтгэн дүгнэх аргуудыг хэрэглэх онцлог шинж нь контроллингийн үйл явц агуулгад илэрнэ. Тэдгээрийн бүтцийг хэд хэдэн чиглэлд нагилж үзнэ.
1.    Мониторинг- Хяналт буюу удирдах объектыг хянах шатанд асуудал дэвшүүлэх нөхцлийг шинжлэх үйл явцыг багтаана.
2.    Когнитив-Хяналт буюу шинээр асуудал дэвшүүлэх нөхцлийн хувьд стратеги загварыг нэгтгэж дүгнэх үйл ажиллагааг харуулна.
3.    Үр дүнгийн контроллинг буюу удирдлагын хуримтлагдсан загварын шинэчлэх оновчтой сонгох үйл ажиллагаа багтана.
4.    Удирдлагын үйл ажиллагаа түүнийг хэрэгжүүэлх бүх үйл явцыг нэгтгэнэ.
Контроллингийн үйл ажиллагаа нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд :
-       Ажлын ачааллын загвар /Контроллингийн объектын удирдах буюу үйл ажиллагаанд үзүүлэх гадаад дотоод нөлөөллийг удирдах/
-       Контроллингийн хэмжигдэхүүний болон бүтэц – параметрийн загвар
-       Удирдах арга болон удирдуулагчийн харилцан нөлөөллийн загвар
-       Удирдлагын зорилго болон үр ашгийн үзүүлэлтийг хамаарах загвар багтана.
Гаалийн байгууллагын контроллинг гэдэг бол энэ салбарт ашигладаг зохон байгуулалт арга зүй, программ хангамж техникийн болон мэдээллийн хэрэгслийн иж бүрдэл удирдлагын шийдвэрийг боловсруулах хянах, гаргах, ажлыг автоматжуулах технологи юм.
Контроллингийн чиг үүргүүд нь :
-       Гадаад эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах
-       Гаалийнб айгууллагын үйл ажиллагааны мэдээлэл шинжилгээний мониторинг хийх
-       Удирдлагын шийдвэрийг бэлтгэх гаргах хяналт тавих гэх мэт болно.
Контроллингийн гадаад эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах чиглэл нь бараа таваар, санхүүгийн урсгалын дэлхий нийтийн чиг хандлагыг шинжилж судлах, МУ-ын ийм урсгалд мониторинг үнэлгээ хийх төсөвт оруулах төлбөр хураамжийг урьдчилан тооцох, тарифын бус зохицуулалт, гаалийн тарифыг шинэчлэх талаар зөвлөмж бэлтгэх, шинэчилж сайжруулах зөвлөмж боловсруулах ажлыг багтаана. МУГБ-н үйл ажиллагааны мэдээлэл шинжилгээний мониторинг нь баримт мэдээг цуглуулж боловсруулах, тодорхой хугацааны доторх гаалийн төрөл бүрийн үйл ажиллагааг загварчлах, шинэчилж төсөл боловсруулахад чиглэгдэнэ. Удирдлагын шийдвэрийг бэлтгэх, гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих контролингийн чиглэлд дараах асуудал багтана. Үүнд : Гадаад эдийн засгийн болон гаалийнүйл ажиллагаа гаалийн шуурхай нөхцөл байдлын загвар, гаалийн байгууллагын зохион байгуулалт үүрэг чиглэл болон мэдээллийн загварыг боловсруулах, гаалийн олон талын үйл ажиллагааны тухай мэдлэгийг бий болгож хуримтлуулах, удирдлагны шийдвэгрийг бэлтгэх, гаалийн бүх шатны байгууллагуудын шуурхай төлөвлөгөөг гаалийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, гаалийн үйл ажиллагааны шуурхай төлөвлөгөөг зохицуулах, гаалийн удирдлагын бүх түвшинг харгалзсан бүтэц түүний мэдээллийн тогтолцоог боловсруулж үйл ажиллагааны үр дүнг шинжилж прогноз хийх удирдлагын шийдвэрийг бэлтгэх г. м болно.
Гаалийн байгууллагын контроллингийн зохион байгуулалгын бүтэц
Гаалийн байгууллагууд             Удирдлага хяналт               Контроллингийн аргууд
Контроллингийн технологи
/удирдах шийдвэр хяналтын үр дүн /

Эдгээр бүрэлдэхүүн хэсгийн харилцан үйлчлэл нь шууд болон эргэх холбоо маягаар хэрэгжинэ. Шууд холбоо нь удирдах шийдвэрийг боловсруулах , түүний биелэлтэнд хяналт тавих дэс дараа нөхцлийг тодорхойлно. МУГБ-ланад контроллингийн зарим бүрдэл хэсгийг ашиглаж байгаа. Хамгийн эхэнд гаалийн үйл ажиллагааны программ хангамжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд мэдээллийн мониторинг хийх программ хангамж-техникийн боловсруулалтын ажиллагааг гүйцэтгэж байна. Гаалийн байгууллагад “контроллинг- технологи”-г боловсруулж хэрэгжүүлэх нь судалгаа боловсруулалт шаардсан ажил юм. Гаалийн үйл ажиллагааны контроллингийг боловсруулахын тулд дараах ажлыг хийх хэрэгтэй.
1.    Контроллингийн асуудлаар гадаад орны туршлагыг шинжилж нарийн төвөгтэй зохион байгуулалт, техникийн системээр хяналтыг зохион байгуулж гүйцэтгэдэг загвар аргачлалыг судлах
2.    Гаалийн үйл ажиллагаанд иж бүрэн шинжилгээ хийж гаалийн байгууллагын удирдлагын стратеги боловсруулах гэх мэт болно.

Дэд сэдэв 3. Гаалийн бодлого түүнийг хэрэгжүүлэхэд контроллингийн үүрэг
Гаалийн бодлого гэдэг нь эдийн засаг хууль ёс нийгмийн болон бусад асуудлыг гаалийн зохицуулалтын аргаар шийдвэрлэх янз бүрийн субъектын үйл ажиллагаатай холбоотой нийгмийн амьдралын улс төрийн хүрээний хэсэг юм. Явцуу утгаараа хууль эрх зүйн баримт бичигт заасан гаалийн байгууллагны үйл ажиллагааны зорилго, зарчим үүрэг арга хэлбэрийн цогцыг гаалийн бодлого гэнэ. Гаалийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд контроллинг чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнд : үнэлгээ зохицуулалт хийж хэрэгжүүлж буй гаалийн бодлого түүний ойрын ба хэтийн үр дүнгийн хэтийн уялдаа холбоо тухайн бодлогод хийвэл зохих засвар өөрчлөлт үр дагаварыг үнэлж дүгнэнэ.
Гаалийн бодлогын контроллинг нь :

1.    Гаалийн контроллинг
Амжилт гаргах чадавхи, гаалийн бодлого хэрэгжсэнээр шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох ГЭЗҮАЭ-н асуудлууд
2.    Шуурхай контроллинг
ГЭЗҮА-ны үр дүнг трансакци үйлчилгээний түргэн шуурхай байдал, процедурын ил тодорхой шинж ГЭЗҮА эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэх
Энэхүү бүдүүвчид гаалийн бодлогын контроллингийн стратегийн ба шуурхай үүргийг тусгасан ба тэдгээрийн бодлогыг хэрэгжүүлэх мониторинг хийх тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах, гаалийн бодлогод засвар өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох талаар арга хэмжээ авах асуудлыг багтаан байна.
Конироллингийн тогтолцооны үндсийг тавих талаар МУГБ-га эхний алхамаа хийсэн бөгөөд гадаад худалдаа ОУЭЗ-н харилцаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарч байгаа улмаас зах зээлийн үеийн гаалийн менежментийн бүрэлдэхүүн хэсэг болох контроллингийг иж бүрнээр байгуулах, контроллингийн эзлэх байр суурь үүргийг тодорхой болгох шаардлагыг дэвшүүлж байна.