Кейс бодлого



Бодлого 1
Èðãýí Áàòáîëä óëñûí õèëýýð ãàðàõäàà ººðèéí ýçýìøëèéí ÓÀÇ - 469 ìàðêèéí 5159 ÓÁÀ äóãààðûí àâòîìàøèíû áåíçèíèé áàíêàíä òóñãàé òàñàëãàà õèéæ òîíîãëîí 20ø òàðâàãàíû àðüñ íóóæ óëñûí õèëýýð ãàðàõûã çàâäñàí ¿éëäëèéí òàëààð èðãýí à -í ãààëèéí ãàçðûí äàðãàä ºãñºí ìýäýýëëèéí äàãóó øàëãàëò õèéæ èëð¿¿ëæýý. Òýýâðèéí õýðýãñýëä íàðèéâ÷èëñàí ¿çëýã õèéõ ÿâöäàà ÃÓÁ Áàò èðãýí Áàòáîëäîä ìàøèíûõàà áåíçèíèéã ñàëãàæ øàëãóóëàõ øààðäëàãà òàâèõàä èðãýí Áàòáîëä ÃÓÁ "Á"-ã õýë àìààð äîðîìæëîí çàíàëõèéëñýí ¿éëäýë ãàðãàñàí áàéíà.  
Òàðâàãàíû àðüñ 1ø - 5000òºãðºã
ÓÀÇ 469 ìàøèí - 2500000 òºãðºã
Àñóóëò: 
1. òàðâàãàíû àðüñ õîðèãëîñîí áàðàà ìºí ýñýõ, ýðõ ç¿éí àêò
2. ÃÓÁ Áàòûí øèéäâýð ãàðãàõ ýðõ ç¿éí ¿íäñ¿¿ä
3. Íýã çºð÷èë ãàðãàã÷èä õóóëèéí ººð ººð çààëòààð òóñ òóñàä íü àðãà õýìæýý àâ÷ áîëîõ óó
4. Ìýäýýëëèéí òàëààð ãààëèéí áàéãóóëëàãûí äàðãà ÿìàð áè÷èã áàðèìò ¿éëäýõ âý?


Бодлого 2
Дорноговь аймгийн ХАНГИ-МАНДАЛ боомтоор БНХАУ-ын иргэн Жу өөрийн нэр дээр таван шүдлэн үхэр гаргахаар бичиг баримт бүрдүүлэн иржээ.
Асуулт:
1.    Уг боомтоор нэвтрэх эрхтэй юу?
2.    Уг зорчигч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
3.    Зорчигч мал амьтан гаргаж болох уу?
4.    Гаалийн ямар мэдүүлэг бөглөх вэ?
5.    Ямар хууль тогтоомжоор зохицуулагдах вэ?

Бодлого 4
Гаалийн хилээр нэвтрүүлэх цахилгаан эрчим хүчинд гаалийн бүрдүүлэлт хийгджээ.
1.    Ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
2.    Ямар хууль тогтоомжоор зохицуулагдах вэ?
3.    Цахилгаан эрчим хүчийг ямар хугацаанд ямар хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтийг хийх вэ?
4.    Импортын эрчим хүчний хэмжээг ямар хэмжигдэхүүнээр тодорхойлдог вэ?

Бодлого 5
МУ-ын иргэн “Б” ОХУ-д 5 жил амьдраад орж ирэхдээ /суудлын галт тэрэгээр/ 5000 ам. Доллар, 5 хайрцаг чихэр, 5 блок тамхи, нэг хүүхдийн тэрэг /шинэ/, зөөврийн телевизор /шинэ/ , зөөврийн радио хүлээн авагч /шинэ/ зэргийг авч орж ирэв. ГУБ зорчигчийн гаалийн мэдүүлгийг тарааж өгөхдөө сайтар уншиж бөглөхийг ахнааруулж, авч яваа бүх зүйлээ бичих хэрэгтэйг санууллаа.
Хэсэг хугацааны дараа ГУБ хяналтаа эхлэхэд иргэн М гаалийн мэдүүлэгт ийнхүү бөглөсөн байв.
·         2000 ам. Доллар
·         1 блок тамхи 450 рубль
·         зөөврийн телевизор 300 рубль
·         зөөврийн радио хүлээн авагч 1500 рубль
·         5 хайрцаг чихэр-падааны хамт 1 хайрцаг нь 1000 рубль гэж мэдүүлжээ.
Энэ үед ГУБ-ын гар утас дуугарч, утсаа аваад ярих хооронд иргэн М вагоны күпээнээс гарах гэтэл ГУБ утсаа таслан гаалийн хяналтаа үргэлжлүүлжээ.
Рублийн ханш 40 төгрөг
Долларын ханш 1400 төгрөг

Асуулт:
1.    ГУБ татвар авах уу? Авбал хэдэн төгрөгийн татвар авах вэ?
2.    Иргэн М зөрчил гаргасан уу? Зөрчил гаргасан бол ямар зөрчил гаргасан вэ?
3.    ГТХ-ийн хэддүгээр заалтыг үндэслэх бэ?
4.    Энэ агшинд ГУБ үйлчилгээний ямар зарчмыг мөрдөх вэ?
5.    Үйлчилгээнд тавигдах ямар шаардлагыг үзүүлж болох вэ?
6.    ГУБ ёс зүйн хувьд хориглох үйлдэл хийсэн үү?
7.    Татвараас чөлөөлөх эд зүйлс байна уу? Үндэслэл.


Бодлого 3
“А” компани МУ-ын хилээр нүүрс экспортлодог.
1.    Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
2.    “А” компани өөрөө ямар эрхтэй аж ахуйн нэгж байх ёстой вэ?
3.    Бүрдүүлэлтийн аль горимд байршуулах вэ?
4.    МУ-ын ямар хуулиар зохицуулагдах вэ?
5.    Коксжих, чулуун, хүрэн нүүрсний хураамж хэд вэ?
6.    Коксжих чулуун нүүрсний БТКУС ангиллын кодыг нэрлэнэ үү?
7.    “А” компани өөр нэгэн гадаад худалдаа эрхэлдэг нүүрс экспортлох эрхгүй  “В” компанитай нүүрс худалдах худалдан авах гэрээ хийснээр “В” компани нүүрс экспортлож болох уу?

Бодлого 6
60.19% төмөр, 0.45 алт, 2мг/кг мөнгө, 1.15%-ийн чийгшилтэй 652.0 тн төмрийн хүдрийн баяжмалын экспортын үнийг тодорхойл.
2009 оны 4-р сарын зах зээлийн үнэ:
төмөр 64%-1 тн-62 ам. доллар
алт 1 кг- 44092.5 төгрөг
мөнгө 1 грамм – 535.67 төгрөг
волютын ханш ам. доллар – 1423.8 төгрөг

Асуулт.
1.    Экспортын тодорхойлох эрх зүйн үндэс
2.    Алт, мөнгөний зах зээлийн үнийн эх сурвалжийг хаанаас авах вэ? /эрх зүйн үндэс/
3.    Төмөрийн зах зээлийн үнийн эх сурвалжийг хаанаас авах вэ? /эрх зүйн үндэс/
4.    Таны тодорхойлж гаргасан экспортын үнэ экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох хэддүгээр арга вэ?
5.    Төмөрийн хүдрийн баяжмалыг гаалийн мэдүүлэгт унификацийн дагуу бич. /эрх зүйн үндэс/