Sunday, June 6, 2010

ГАДААД ХУДАЛДАА-ГААЛИЙН УДИРДЛАГЫН ТЭНХМИЙН ТАНИЛЦУУЛГА


Монголын Дээд Сургуулийн гадаад худалдаа, гаалийн тэнхим нь 2008 оны 9-р сард албан ёсоор байгуулагдсан. Уг тэнхимийн харъяанд гадаад худалдаа гаалийн удирдлага, гааль татварын мэргэжлийн ангиуд харъяалагддаг болно.

Гадаад худалдаа- гаалийн удирдлага мэргэжлээр 2003 онд анхны элсэлтээ авч 2007 онд анхны төгсөлтөө хийсэн. Энэ хугацаанд Монголын бизнесийн зах зээлд хөдөлмөр эрхлэх шаардлага хангасан, зах зээлийн эрэлтэнд нийцсэн нийт оюутан залуусыг олон улсын худалдааны менежерээр төгсгөсөн байна.

Тус тэнхим нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын төдийгүй гадаад дотоодын бизнесийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, оюутны үүсгэл санаачлагаар клуб, багуудыг удирдан ажиллах, хичээлийн жилийн үндсэн зорилт ажлын чиглэл, түүний дотор сургалтын төлөвлөгөөг боловсронгуй болгох, шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байх юм.

Тэнхимийн эрхэм зорилго:

Дэлхийн хөгжлийн хандлага Монгол орны эдийн засаг- нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд оюутны эрх ашгийг дээдэлсэн, оюуны эрэлт хэрэгцээг хангахуйц, чадварлаг эрдэмлэг багшлах бүрэлдэхүүнтэйгээр онолын өндөр мэдлэгтэй хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.




Тэнхимийн цаашдийн зорилт:

Мэргэжлийн сургалтын агуулгыг их сургуулиудын жишиг түвшинд хүргэх, материалаг хангамжийг манай төгсөгчдийг авч ажиллуулдаг байгууллагуудын түвшин, бүтэцтэй ижил болгох, сургалтын материалуудыг электрон хэлбэрт оруулж суралцагчдад хүртээмжтэй болгох зорилт тавин ажиллаж байна.

Багшлах бүрэлдэхүүн: